Архивын үйлчилгээ

Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн бол та дараах материал бүрдүүлнэ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн талаар хүсэлт гаргах бол тухайн хэлмэгдэгчийн овог, нэр, аймаг, сумын харъяалал, хэдэн онд хаанаас баригдсан, баригдах үед хамт байсан гэр бүлийн гишүүдийн нэрс, эрхэлж байсан ажил зэргийг тодруулан ирж хандах шаардлагатай.

Харилцах утас: 263095

Ажилласан жилийн лавлагаа авахыг хүссэн иргэдэд

Тусгай архивт НАХЯ-ны харъяанд байсан байгууллагууд болох Улсыг аюулаас хамгаалах байгууллага /ТЕГ/, Цагдан Сэргийлэх байгууллага /ЦЕГ/, Хилийн ба Дотоодын Цэрэг, Засан Хүмүүжүүлэх байгууллага /ШШГЕГ/, Галын аюулаас хамгаалах байгууллага /ОБЕГ/, тэдгээрийн төв, орон нутгийн салбар нэгжүүдэд холбогдох баримтууд хадгалагддаг бөгөөд 1990 оноос өмнө эдгээр газруудад ажиллаж байсан иргэдэд ажилласан жилийн лавлагаа авах боломжтой. Үүнд:

1.Ямар газар, хэлтсийн даргын хэдэн оны, хэдэн сарын, хэдэн тоот тушаалаар томилогдсон тухай:

Жишээ нь: Галын аюулаас хамгаалах газрын даргын 1983 оны 4-р сарын 21-ний 221 дүгээр тушаалаар Төв гал командад гал сөнөөгчөөр гэх мэт.

2. Хаана ямар газар, хэлтэс, анги салбарт ямар ямар тушаалд, ямар цолтой, хэдээс хэдэн онд ажиллаж байсан тухай:

Жишээ нь: 1983-аас 1984 онд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын Эргүүл ротод сэргийлэгчээр, 1983 онд ДЯЯ-ны Академид сонсогч, 1988 онд Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч, 1989 онд Булган аймаг дахь ЦС хэлтэст ахлах мөрдөн байцаагч гэх мэт.

3. Хилийн цэргийн анги салбарт алба хааж байгаад улиран ажилласан бол цэрэгт хаанаас, хэдэн онд, ямар анги салбарт алба хааж байгаад ямар газар хэлтэст, хэдэн онд улиран ажилласан тухай:

Жишээ нь: Ховд аймгаас 1971 онд цэрэгт татагдаж 0119-р ангид алба хааж байгаад улиран НАХЯ-ны Боловсон хүчний хэлтсийн даргын 1972 оны 4-р сарын 21-ний 309 дүгээр тушаалаар мөн ангид өрлөгчнөөр /ахлагч/ гэх мэт.

Лавлагаа авхад бүрдүүлэх бичиг баримт:

-Хөдөлмөрийн дэвтэр /адилтгах баримтанд тэмдэглэсэн байж болно/

-Лавлагааны хураамж /энд дарж үзнэ үү/

ТЕГ-ын Тусгай архивт хадгалагдаж байгаа харъяа байгууллагуудын баримт

Доорх баримтуудын хүрээнд лавлагаа гаргаж өгөх боломжтой

Байгууллагын удирдлагын тушаал Хадгалагдаж буй материалын он
1 ДХГ-ын даргын тушаал 1925-аас 1936 он хүртэлх
2 ДЯЯ-ны сайдын тушаал 1936-аас 1956 он хүртэлх
3 Цэрэг ба НАХХЭЯ-ны сайдын тушаал 1957-оос 1960 он хүртэлх
4 НАХЯ-ны сайдын тушаал 1960-аас 1990 он хүртэлх
5 НАХЯ-ны Авто баазын даргын тушаал 1975, 1977,1978 он болон  1980-аас 1990 хүртэлх
6 НАХЯ-ны Үйлчилгээ аж ахуйн газрын даргын тушаал  1944-өөс 1989 он хүртэлх
7 НАХЯ-ны Боловсон хүчний даргын тушаал  1965-аас 1984 он хүртэлх
8 УАХЕГ-ын даргын тушаал  1985-аас 1993 он хүртэлх
9 НАХЯ-ны 3  дугаар газрын даргын тушаал  1970-аас 1990 он хүртэлх
10 ТТХГ-ын даргын тушаал 1995-аас 2013 он хүртэлх
11 Төр засгийн  Их тэнгэр цогцолборын захирлын тушаал 1990-аас 2005 он хүртэлх, 2008-аас 2012 он хүртэлх
12 ТЕГ-ын Барилга ангийн даргын тушаал 1994-өөс 2005 он хүртэлх

 1990 оноос өмнөх НАХЯ-ны харьяанд байсан байгууллагууд

1 УЦСЕГ-ын даргын тушаал 1948-аас 1989 он хүртэлх
2 УАТХШБГ-ын даргын тушаал 1976-аас 1989 он хүртэлх
3 ГАХГ-ын даргын тушаал 1942-оос 1989 он хүртэлх
4 Мөрдөн байцаах газрын даргын тушаал 1981-ээс 1986 он хүртэлх, 1989 он
5 0230 дугаар ангийн даргын тушаал 1979-өөс 1989 он хүртэлх
6 05 дугаар ангийн даргын тушаал 1970-аас 1989 он хүртэлх
7 Улаанбаатар хотын ЦСГ-ын даргын тушаал 1964-өөс 1989 он хүртэлх
8 Ажилчны районы ЦС хэлтсийн даргын тушаал 1986-аас 1989 он хүртэлх
9 Багануурын районы  ЦС хэлтсийн даргын тушаал 1982-оос 1989 он хүртэлх
10 Найрамдлын районы ЦС хэлтсийн даргын тушаал 1981-ээс 1989 он хүртэлх
11 Налайх районы ЦС хэлтсийн даргын тушаал 1970-аас 1989 он хүртэлх
12 Октябрийн районы ЦС хэлтсийн даргын тушаал 1980-аас 1984 он хүртэлх, 1986-аас 1989 он хүртэлх
13 Сүхбаатарын районы ЦС хэлтсийн даргын тушаал 1974-өөс 1986 он хүртэлх, 1986-аас 1989 он хүртэлх
14 Биеийн тамир спортын Хүч хороо 1972-оос 1989 он хүртэлх
15 Сүүж –Уул амралтын даргын тушаал 1982-оос 1989 он хүртэлх
16 Дохиолол хамгаалалтын хэлтсийн даргын тушаал 1986 он,1987 он

Аймаг,  орон нутгийн НАХХ-ийн даргын тушаалууд

1 Архангай аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал 1977-оос 1989 он хүртэлх
2 Баянхонгор аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал  1977- оос 1989 он хүртэлх
3 Баян-Өлгий аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал 1976-аас 1985 он хүртэлх, 1988 он
4 Булган аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал 1977-оос 1989 он хүртэлх
5 Дархан хот дахь НАХХ-ийн даргын тушаал  1977-оос 1985 он хүртэлх, 1988 он,1989 он
6 Дорнод аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал  1978-аас 1989 он хүртэлх
7 Дорноговь аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал  1976-аас 1989 он хүртэлх
8 Дундговь аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал  1976-аас 1989 он хүртэлх
9 Эрдэнэт хот дахь НАХХ-ийн даргын тушаал 1976-аас 1989 он хүртэлх
10 Говь-Алтай аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал 1976-аас 1989 он хүртэлх
11 Хэнтий аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал 1976-аас 1990 он хүртэлх
12 Ховд аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал  1976-аас 1980 он хүртэлх, 1982-оос 1989 он хүртэлх
13 Хөвсгөл аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал  1975-аас 1989 он хүртэлх
14 Өмнөговь аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал  1976-аас 1989 он хүртэлх
15 Өвөрхангай аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал  1977-оос 1989 он хүртэлх
16 Сэлэнгэ аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал  1977-оос 1989 он хүртэлх
17 Сүхбаатар аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал 1976-аас 1984 он хүртэлх, 1987-оос 1989 он хүртэлх
18 Төв аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал 1975-аас 1989 он хүртэлх
19 Увс аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал 1974-өөс 1989 он хүртэлх
20 Завхан аймаг дахь НАХХ-ийн даргын тушаал 1974-өөс 1989 он хүртэлх
21 Иргэний агаарын тээвэр дэх НАХХ-ийн даргын тушаал 1981-ээс 1989 он хүртэлх
22 Төмөр зам  дахь НАХХ-ийн даргын тушаал 1988 он, 1989 он

Хилийн ба ДЦУЕГ-ын газар ба түүний харъяанд байсан анги отрядын баримт

1 Хилийн ба ДЦУЕГ-ын даргын тушаал 1939-1953, 1964-1988. 01.02-03.10, 1988.05.26-12.30 1989 он, 1990.01.02-04.10
2 Улс төрийн газрын даргын тушаал  1988 он
3 Цэргийн тусгай дунд сургууль, Цэргийн дээд сургуулийн захирлын тушаал 1974-өөс 1989 он хүртэлх

Анги отрядууд

1 0165-р анги буюу 1-р отряд 1977 он, 1979-өөс 1991 он хүртэлх
2 0130-р анги буюу 5-р отряд  1968-аас 1988 он хүртэлх
3 0166-р анги буюу 7-р отряд 1968-аас 1976 он хүртэлх, 1979-өөс 1989 он хүртэлх
4 0131-р анги буюу 8-р отряд  1977-оос 1986 он хүртэлх, 1989 он
5 0168-р анги буюу 9-р отряд 1973-аас 1990 он хүртэлх
6 0129-р анги буюу 12-р отряд 1968-аас 1989 он хүртэлх
7 0184-р анги буюу 17-р отряд  1974-өөс 1990 он хүртэлх
8 0146-р анги буюу 20-р отряд 1971-ээс 1990 он хүртэлх
9 0198-р анги буюу 24-р отряд 1968-аас 1974 он хүртэлх
10 0132-р анги буюу 31-р отряд 1975-аас 1979 он хүртэлх, 1982-оос 1985 он хүртэлх
11 0243-р анги Сэлэнгийн хилийн төлөөлөгчийн аппарат 1980-аас 1989 он хүртэлх
12 0257-р анги Хөвсгөлийн хилийн төлөөлөгчийн аппарат 1984-өөс 1989 он хүртэлх
13 0245-р анги Увсын хилийн төлөөлөгчийн аппарат  1979-өөс 1985 он хүртэлх, 1988 он, 1989 он
14 Сэлэнгийн 0101-р анги 1976-аас 1983 он хүртэлх, 1991 он, 1992 он

Хотын анги отрядууд

1 0128-р анги 1987 он, 1989 он, 1990 он
2 0224-р анги Ансамбль 1982-оос 1985 он хүртэлх, 1989-өөс 1991 он хүртэлх, 1993 он
3 0151-р анги  1979-өөс 1989 он хүртэлх
4 0164-р анги  1976-аас 1982 он хүртэлх
5 0182-р анги  1977-оос 1984 он хүртэлх
6 0200-р анги  1980-аас 1991 он хүртэлх
7 0202-р анги  1978-аас 1988 он хүртэлх
8 0218-р анги Нисэхийн байцаан өнгөрүүлэх  1978-аас 1980 он хүртэлх, 1982 он
9 0229-р анги  1978-аас 1988 он хүртэлх
10 0242-р анги эмнэлэг  1980-аас 1982 он хүртэлх
11 0252-р анги  1983 он, 1984 он
12 0253-р анги  1983-аас 1990 он хүртэлх
13 0263-р анги бага даргын сургууль 1985 он

Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газар түүний харъяа хорих ангиуд

1 ЗХБУГ-ын даргын тушаал  1948-өөс 1986 он хүртэлх
2 ЗХБУГ-ын харьяа Зүүнхараа дахь 0413-р хорих ангийн даргын тушаал 1968-аас 1984 он хүртэлх
3 ЗХБУГ-ын харьяа Бэрлэг дэх хорих ангийн даргын тушаал  1975-аас 1988 он хүртэлх
4 ЗХБУГ-ын харьяа Дорноговь дахь хорих ангийн даргын тушаал 1961 он
5 ЗХБУГ-ын харьяа Завхан аймаг Тосонцэнгэл хотын мод бэлтгэлийн даргын тушаал  1965 он
6 ЗХБУГ-ын харьяа Бат-Өлзий дэх хорих ангийн даргын тушаал  1969 он, 1970-аас 1972 он хүртэлх
7 ЗХБУГ-ын харьяа Хар айраг дахь жоншны уурхайн  даргын тушаал  1970-аас 1972 он хүртэлх
8 ЗХБУГ-ын харьяа Мааньт дахь хорих  ангийн даргын тушаал  1969 он, 1970 он
9 ЗХБУГ-ын харьяа Ховд аймаг дахь Алтайн гялтгануурын үйлдвэрийн  даргын тушаал 1970 он
10 ЗХБУГ-ын харьяа Налайх дахь хорих ангийн даргын тушаал  1970-аас 1973 он хүртэлх
11 ЗХБУГ-ын харьяа Дарьт дахь хорих ангийн даргын тушаал  1978 он, 1984 он
12 ЗХБУГ-ын харьяа Дорнод дахь тусгай комендатурын  даргын тушаал  1983 он
13 ЗХБУГ-ын харьяа Дадал дахь хорих ангийн даргын тушаал 1986-аас 1989 он хүртэлх

Харилцах утас: 263095

Цэргийн алба хаасан лавлагаа авахыг хүссэн иргэдэд

Хилийн цэргийн харъяа ангиудад цэргийн хугацаат албыг хаасан тухай болон 1939-1945 оны дайн, баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтанд оролцсон талаар хүсэлт гаргах бол тухайн хүний овог нэр, хэдэн онд хаанаас татагдсан , халагдсан, хугацаанаас өмнө халагдсан бол халагдсан шалтгаан, он сар /ойролцоогоор байж болно/ зэргийг тодорхой бичих шаардлагатай.

Лавлагааны хураамж /энд дарж үзнэ үү/

Тусгай архивын уншлагын танхимаар үйлчлүүлэх иргэдэд

Тусгай архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний тариф нь Үндэсний архивын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж буй Төрийн архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийн шинэчилсэн тарифыг мөрдөж ажилладаг.

Тус архиваар үйлчлүүлж баримттай танилцах хүсэлтээ албан бичгээр болон өргөдлөөр ирүүлсэн хүсэлтийн дагуу судлаж үзэн хариуг тухай бүрт нь шуурхай өгөх болно. 

Үйлчлүүлэх зөвшөөрөл авсан тохиолдолд:

 Урт хугацаагаар баримт үзэх бол 2 хувь цээж зураг

 Түр хугацаагаар /1-2 өдөр/ бол иргэний үнэмлэх 

Цагийн хуваарь:

Гараг Үйлчлэх цаг Завсарлага Үйлчлэх цаг
Даваа     13.30-16.30
Мягмар 09.00-11.30
12.00-13.00 13.30-16.30
Лхагва 09.00-11.30 12.00-13.00 13.30-16.30
Пүрэв 09.00-11.30 12.00-13.00 13.30-16.30
Баасан Дотоод ажил

Уншлагын танхимаар үзүүлэх үйлчилгээний тариф:

  Судлаачид Хугацаа Төлбөр
1 Эрдэм шинжилгээний ажилтан, Их дээд сургуулийн багш 3 сар 15.000 төгрөг
Байгууллагын хүсэлт, захиалгаар баримт судалж буй иргэн
1 Төрийн байгууллага 14 хоног Үнэгүй
2 Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж 14 хоног 30.000 төгрөг
3 Докторант, магистрант
3 сар 15.000 төгрөг
4 Их дээд сургуулийн оюутан
1 сар 15.000 төгрөг
5 Түр хугацаагаар баримттай танилцах иргэн
7 хоног 5000 төгрөг
6 Хувиараа судалгаа хийж буй иргэн 1-ээс 3 сар 15.000 төгрөг
7 Гадаадын иргэн, судлаач 3 сар 150.000 төгрөг
1 сар 60.000 төгрөг
14 хоног 40.000 төгрөг