БАТЫН ДОРЖ (1956-1961 он)

1914 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн. 1935-1941 онд цэрэг, салаа, суман, дивизийн дарга, Хилийн ба ДЦХЭГ-ын дарга, 1941-1948 онд ДЯЯ-ны дэд сайд, нэгдүгээр орлогч сайд бөгөөд Хилийн ба ДЦХЭГ-ын даргаар ажиллажээ. 1948-1952 онд ЗХУ-д Фрунзийн академид суралцан төгсжээ. 1956-1961 онд Цэрэг ба НАХХЭЯ-ны сайд, НАХЯ-ны сайдаар, 1961-1968 онд БНАСАУ, БНАГУ-д Элчин сайд, 1968-1969 онд НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба ДЦХЭГ-ын дарга, 1969-1978 онд БХЯ-ны сайд, 1978-1982 онд Ахмадын хорооны даргаар ажиллажээ. Армийн генерал цолтой, Монгол улсын баатар, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ. ЗХУ, Солонгос, Герман, Югослав улсын одонгоор шагнагдаж байв.