Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавилаа

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам, чин бишрэлт гавж Н.Эрдэнэпэлийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.

Уг эрдэм шинжилгээний бага хуралд Тагнуулын ерөнхий газрын Архив, бүртгэлийн хэлтсийн дарга “Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газарт хадгалагдаж буй Гандантэгчэнлин хийдэд холбогдох зарим баримтын мэдээ” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ анх 1944 онд “Мөргөлийн дуган” нэртэй байгуулсан  Гандантэгчэнлин хийдийг байгуулах болсон зорилго, тус хийдийн анхны хамба лам  Н.Эрдэнэпэл мөргөлийн дуган нээх талаар холбогдох хүмүүстэй харилцаж байсан зарим баримтын талаар дурдсан байна.