Аянд нэгдэж, хандив өргөлөө

Монгол Улсын хэмжээнд гарч байгаа ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч, одоогоор онцгой байдлын албан хаагчид болон нутгийн иргэд, сайн дурынхан түймрийн голомтод ажиллаж байна.

Түймрийг унтраах, гамшгийн бүсэд ажиллаж буй албан хаагчид болон иргэдийн хоол хүнс, техник хэрэгсэл зэрэгт зориулж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүс хандивын аян өрнүүлж, тусламж дэмжлэг үзүүлсээр байна. Тус аянд тагнуулын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн нэгдэж, байгаль орчноо хамгаалах үйл хэрэгт 32.090.000 /Гучин хоёр сая ерэн мянга/ төгрөгийг хандивлаж, ОБЕГ-ын Төрийн сангийн 100900031405 тоот данс руу шилжүүллээ.