Тусгай архивын музейн сан хөмрөг

Тусгай архивын музейн үйл ажиллагаа, түүхэн замнал нь 

1962 он. Чекистийн кабенит 
1983 он. “НАХЯ-ны музей” 
2002 он. “ТЕГ-ын музей”-гээс уламжлагдан ирсэн юм. 

Музейн сан хөмрөгт нь үе үеийн тагнуулын ажилтнуудын эдэлж хэрэглэж байсан эдлэл, одон медаль, дүрэмт хувцас, зэр зэвсэг, техник хэрэгсэл, тамга, тэмдэг, түүхэн сэдэвт бүтээл, бэлэг дурсгалын зүйлс хадгалагдаж байна. 

Тусгай архивын музейн хөмрөгийн үзмэр, эд зүйл болон тус архивын баримтад тулгуурлан дэглэсэн түр үзэсгэлэнг ТЕГ-ын төвийн байранд байрлуулан олны хүртээл болгох, орон нутагт “Нээлттэй хаалга”-ны өдрөөр нүүдлийн үзэсгэлэн гаргах зэргээр тагнуулын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг сурталчлахад хувь нэмрээ оруулж байна.

Төв, орон нутгийн музейтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэдний хүсэлтээр Дорнод аймгийн Сүмбэр сумын “Ялалт” музейд "1939 оны Халх голын дайны ялалтанд тагнуулын байгууллагын гүйцэтгэсэн үүрэг" сэдэвт булан, Орхон аймгийн орон нутгийн судлах музейд хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулсан булан, Хэнтий аймгийн орон нутгийн судлах музейд "Лхүмбийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн тухай" сэдэвчилсэн үзмэрийн байнгын булан нээж, олон нийтийн хүртээл болгосон. 

Тагнуулын байгууллага нь түүхэн замнал, үйл ажиллагаагаа сурталчлах, залуу болон ахмад ажилтнуудын залгамж холбоог бэхжүүлэх, түүхэнд холбогдох эд өлөг болон уран бүтээлийг сан хөмрөгт төвлөрүүлэн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, олон нийтийн хүртээл болгох зорилгоор Тагнуулын түүхийн музейг байгуулах зорилт тавин бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд музейн сан хөмрөгийг баяжуулахад хувь хүн, иргэд, байгууллагаас үзмэр, эд зүйлсийг хүлээн авах, хамтран ажиллах нээлттэй үйл ажиллагаа явуулж байна.   

Тусгай архивын сан хөмрөгөөс

 

 

 

 

НАХЯ-ны Музейг байгуулсан анхны ажилтнууд.1983 он 

Урд эгнээний зүүн гар талаас: С.Базар, Б.Жамъян, Б.Цанлиг, А.Сэнгэцохио, А.Дамбадаржаа 

Хоёрдугаар эгнээний зүүн гар талаас: Б.Болд, С.Март, Б.Төмөрбаатар, Б.Гантулга 

 

 

 

 

 

НАХЯ-ны Музейн үзмэрийн танхим. 1983 он

 

Тагнуулын Ерөнхий Газрын Музей. 2002 он

          

 Музейн үзмэрийн сан хөмрөгөөс

 

 

 

 

Одон тэмдэгт Тусгай хорооны байлдааны туг. 1932 он. 

 

 

 

 

 

Уран хатгамалч А.Цэрэнхүү 

“Хорлоогийн Чойбалсан” хөрөг хатгамал 90х60,1981 он. 

 

Ардын зураач Д.Амгалан

“Дамбийжанцанг устгах төлөвлөгөө боловсруулсан нь”.

Зотон тос. 1982 он

  Хилээр хууль бусаар гаргах гэж байгаад хураагдсан

“Барын арьс”, “Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг”, “Алт нуусан хос таяг” 2002 он.

   Үзмэр, үзүүллэг 2008 он