ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ХУРАНДАА БАТТӨМӨРИЙН ЭНХСҮХ
Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Баттөмөрийн Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн.
 
Боловсролын байдал:
 
1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургууль;
2004-2006 онд Удирдлагын академи;
2007-2009 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистрантурт тус тус суралцаж төгссөн;
 
Эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
 
Ажилласан байдал:
 
2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга;
2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга;
2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга;
2016 оноос ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байна.
ТЕГ-ын "Хүндэт ажилтан".
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль", "Цэргийн гавъяаны одон"-гоор тус тус шагнагдсан.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-10-01 өдөр 17:26:1 цаг